Охид бидний чухал эрхтэн үс.Бидэнд ямар сам хэрэгтэй вэ?Яаж ургуулах вэ? гээд олон асуудал бидний өмнө тулгардаг энэ бүхний цогцлоогоод илбэдүүлсэн! танд зөвлөж байна.


Үс яагаад эрүүл байдлаа алддаг вэ?

Үс эрүүл байдлаа алдах хүчин зүйлсийг доорхи байдлаар олж тогтоожээ

- Ядрах, сэтгэл хямрах, гутрах үед үс хуурайшиж, өнгөө алдаж, хаг үүсдэг байна. Тос ба хөлсний булчирхайн ажил суларч эхэлмэгц үс хуурайшина. Улмаар үс унахад хүргэдэг.

- Мөн жирэмсний хордлого авахад үсний уг сулардаг. Эрүүл хооллолт дутагдах. Ганц нэг төрлийн, амин дэмээр ядмаг хоол хүнс удаан хугацаанд хэрэглэхэд үс унадаг.

- Үсээ буруу арчлах /rap нүүрний савангаар угаах, хэт халуун сэнсээр үсээ тогтмол сэнсдэх, чанга боох, төмөр самаар самнах гэх мэт/ явдал үс унах, хуурайшихад нөлөөлдөг. Үсийг зөв арчлахад шампунь чухал үүрэгтэй байдаг. Шампунь үсний хир, тоос шороог угааж арилгаад зогсохгүй, эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлэх найрлагатай байх ёстой шүү.

Үсний гэмтлээс сэргийлэх

Энгийн, өдөр тутмын амьдралдаа дараах байдлаар үсээ арчилсан тохиолдолд гэмтлээс бүрэн сэргийлж чадна. Мэдээж үсэндээ ямар нэгэн химийн гаралтай зүйл хэрэглээгүй тохиолдолд шүү дээ.

Та урт үстэй бол хэзээ ч боолттой чигээр нь битгий унтаж байгаарай. Энэ бүхэн үсийг тань гэмтээдэг. Харин та обручка зүүх дуртай бол хэтэрхий чангыг битгий зүүгээрэй эс бөгөөс таны үс унаж эхэлнэ шүү. Харин давуугаар хийсэн болон зөөлөн материалаар хийсэн бол сонголт хийж болох юм аа.

Харин үсээ урт ургуулах хүсэлтэй бол дороос нь бага багаар тайрч байгаарай. Хэрвээ үсээ зөнгөөр нь тавих бол үс чинь салаална. Тиймээс гурван сард нэг удаа дороос нь тэгшлэн тайрах хэрэгтэй. Харин үснийхээ уртыг хэвээр үлдээе гэвэл сардаа нэг тайрах хэрэгтэй.

Мөн хэтэрхий ширэлдсэн үсийг нарийн шүдтэй самаар самнаж болохгүй . Ингэснээр таны үс чинь сунаж, гэмтдэг. Харин бүдүүн шүдтэй самаар юмуу, хуруугаараа ширэлдээг нь зөөлөн зөөлөн гаргаарай.

Үсээ угаахаас өмнө ширэлдээг нь гаргавал хатсаныхаа дараа хэлбэрт оруулах болон самнахад чинь хамаагүй амар байна. Харин хатаах гэж алчуураар битгий сэгсчээрэй. Зүгээр л бигнэн боож, чигийг нь гартал алчуурандаа шингээх хэрэгтэй.

Алчуураар үрвэл таны үсийг ширэлдүүлэхээс гадна давхар гэмтээж байдаг.

Хэрвээ та торгомсог силькен материалтай даавуугаар хийсэн дэртэй бол таны үс гэмтэх нь бага байдаг. Хэрвээ торгон дэртэй байх боломжгүй бол торгон ч юмуу сатин даавуун алчуураар толгойдоо боож унтаарай.

Байнга үсээ самнаж байвал таны мэдрэлд чинь сайнаас гадна байгалийн тослогийг үсэнд чинь шингээж өгдөг .

Үс арчилгааны тухай

Үсээ гэмтээхгүй, зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм. Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн 4 төрөлд хуваагддаг.

Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба эрүүл өнгөтэй, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол та үсээ онцлогт нь тохируулан сайн арчилдаг, эрүүл сайхан үстэй юм байна.

Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно.

Хуурай үс нь гэрэл муу ойлгодгоос болоод бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан байна. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.

Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.

Эхлээд үсийг зөв угааж, хуйханд нь витамин, үзүүрт нь тэжээлийн тос түрхээд 15-20 минут иллэг хийх хэрэгтэй. Хагтсан, хугарсан салаалсан үсийг хамгийн гол нь цусны эргэлтээр дамжуулж эмчилдэг. Гэтэл хүмүүсийг хараад байхад тэжээлийн тосыг хуйханд нь түрхэж иллэг хийгээд байдаг. Энэ нь маш буруу. Үүний улмаас хуйхан дахь тосны суваг бөглөрдөг. Улмаар үс гэмтэж, хагтдаг. Унтахдаа үснийхээ үзүүрт бага зэрэг үсний сүүн шингэн түрхээд хонуулахад өглөө маш сайн тэжээл аваад л босоод ирдэг. 

Үсээ хуурайшаад, хагтаад өнгө зүсгүй болсон тохиолдолд тэжээлийн тосон маск тавьж өгвөл илүү үр дүнтэй. Маскаа үсэндээ жигд түрхэж өгөөд 15 орчим минут массаж хийж өгнө. Хуйханд массажийг сайн хийж өгсөнөөр үсний уналт зогсож, үс тэжээллэг болно. Массажаа хийсэний дараа халуун ууранд буюу бигнүүр тавина. Дараа нь хүйтэн бигнүүрт арав орчим минут суугаад бүлээн усаар сайтар зайлж тосыг үснээс сайн арилгах хэрэгтэй. Мөн үсэнд тэжээлийн ампулыг тостойгоо хольж хэрэглэвэл илүү үр дүнтэй. Ингэснээр үс унах хугаралтыг зогсоож өгдөг. 

Хүний идэж байгаа хоол хүнс ч гэсэн үсэнд маш их нөлөөлдөг. Ялангуяа өлөн дээрээ гаазтай ундаа уух үсэнд их муу. Витамин дутагдвал үс ургахгүй. Дээр нь хүн оройн 22.00-02.00 цагийн хооронд л маш сайн унтаж амарч чадах юм бол хүний бие организм, үсэнд ч мөн адил маш сайн амралт болдог.

Үсний арчилгаанд сам чухал

Сам нь байгалийн материалаар хийгдсэн нь л сайн. Хуванцар сам нь үсийг цахилгаанжуулдаг муу талтай. Эрүүл үсийг өдөр бүр хэдэн минутын турш самнах нь жинхэнэ дасгал болдог. Сам нь үсэнд тогтсон тоос, шороог арилгаад зогсохгүй хуйхан дахь цусны эргэлтийг сайжруулж, үсэнд тэжээл өгч, ургалтыг нь зохицуулдаг байна.

Самнаас өөр ямар ч хэрэгсэл үсийг гоёмсог, торгон зөөлөн болгодоггүй. үсийг эхлээд дагзнаас дух руугаа, дараа нь бүх чиглэлд сойзон самаар самнаж өгөх хэрэгтэй. Ингэж самнавал ядаргаа тайлагдаж, толгойн өвчин намждаг. Хэрвээ үс тань хугарамтгай, үзүүр нь салаалсан бол сойзон сам бус энгийн самаар самнаарай. Харин та тослог үстэй бол сойзон сам тохиромжгүй.

Үснийхээ өтгөн, шингэн, тослог, хуурай болон ашиглах зорилгоос нь хамаарч самаа сонгох хэрэгтэй.

Зэрлэг гахайн үс, мод зэрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн сам илүү ашигтай. Ийм сам арьсанд зөөлөн иллэг хийхээс гадна үсэнд цахилгаанжилт үүсгэж, гэмтээдэггүй байна. Шүдийг нь резинэнд суулгасан сам зөөлөн байх бөгөөд шүдний үзүүрийг нь тэгшилж, хурц биш болгож өгсөн байх ёстой. Сойзон самны бөөрөнхий үзүүртэй шүд иллэг хийхэд сайн байдаг.

Гэмтэлтэй үсэнд металлаар хийгдсэн, хурц шүдтэй сам тохиромжгүй. Үс тань хатуу байх тусам хатуу сам сонгох хэрэгтэй. Шингэн, зөөлөн үсэнд хатуу биш, модон сам тохирно.

Хуванцар самыг ховор тохиолдолд хэрэглэх хэрэгтэй. Ийм сам цахилгаанжилт үүсгэж, үс унагахаас гадна амархан бохирдож, өөртөө тоос хуримтлуулдаг байна. Тиймээс хуванцар самыг ойр ойрхон угаах буюу гурван сард нэг удаа солих хэрэгтэй. Мөн үсэндээ хэв оруулах сойзон самыг худалдаж авахдаа бөөрөнхий хэлбэртэй нь үсийг сэвсийлгэх, массажны сойз нь самналтыг хялбар болгоход хэрэгтэйг анхаараарай.

Хэдэн удаа гэдэг нь чухал бус харин үсээ яаж самнаж байгаа нь чухал. Үсээ маш нямбай самнах хэрэгтэй. Хэрэв үс чинь даахирч орооцолдсон бол түүнийг үзүүрээс нь эхлэн самнана. Угаах шаардлагагүй ангижруулагчийг хэрэглэх нь самналтыг маш хялбар болгож өгнө. 

Таны үс унаад байна уу?

Үс ургах болоод унах хэвийн үйл явц? 

Ердийн нөхцөлд нийт үсний 10% орчим нь амралтын байдалтай буюу ургалгүй тайван байдаг. 2-3 сарын дараагаар уг амралтын байдалтай байгаа үс унах ба түүний оронд шинэ үс ургаж эхэлдэг. Энэхүү ургах үйл явц нь 2-6 жилийн хугацаанд үргэлжилдэг. Үс нэг сарын хугацаанд дунджаар 1см хэмжээгээр ургадаг бөгөөд нийт үсний 90% орчим нь идэвхитэй ургаж байдаг. 

Өдөр бүр тодорхой хэмжээний үс унаж байх нь үсний хэвийн унах болоод ургах үйл явцын хэсэг юм. Гэсэн хэдий ч зарим хүнд их хэмжээгээр үс унах явдал тохиолддог бөгөөд энэ нь эрэгтэй, эмэгтэй мөн хүүхдэд ч тохиолдож болно. 

Үс ямар шалтгаанаар их хэмжээгээр унах вэ? 

Үс их хэмжээгээр унах нэлээд хэдэн шалтгаан байдаг. Ямар нэгэн өвчнөөр өвдсөн эсвэл мэс засал эмчилгээ хийлгэсэн зэргийн дараагаар үс гэнэт их хэмжээгээр унаж болох ба энэ нь тухайн өвчний улмаас үүссэн биеийн хямрал /стресс/-аас үүдэлтэй бөгөөд энэ нь түр зуурын шинжтэй байдаг. 

Бие махбодын гормоны өөрчлөлттэй холбоотойгоор мөн үс унана. Бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт эрчимжсэн буюу үйл ажиллагаа нь буурсан тохиолдолд үс унаж болно. Энэхүү үеийн үс уналт нь бамбай булчирхайн үйл ажиллагааг эмчлэн хэвийн байдалд оруулсанаар хэвийн болно. Төрөл бүрийн шалтгааны улмаас эр, эм бэлгийн гормон /androgens and estrogens/-ы тэнцвэр алдагдсан тохиолдолд мөн үс ихээр унах нь ажиглагддаг. Гормоны тэнцвэрийг эмчлэн хэвийн байдалд оруулсанаар энэхүү үс уналт хэвийн болно. 

Хүүхэд төрүүлсэнээс дунджаар 3 орчим сарын дараагаар эмэгтэйчүүдэд үс ихээр унах нь ажиглагддаг. Энэ нь мөн гормоны өөрчлөлттэй холбоотой юм. Жирэмсний хугацаанд биед их хэмжээгээр байдаг зарим гормон нь нийт үсийг идэвхитэй ургалтын байдалд шилжүүлдэг. Жирэмсний дараагаар уг гормонуудын хэмжээ хэвийн байдалд шилжсэнээр ихэнхи үс тайван байдалд шилжиж улмаар хэвийн үс унах үйл явц хэвийн үеийн нэгэн адилаар 3 орчим сарын дараанаас эргэн эхэлдэг. Энэхүү үс уналтанд тодорхой эмчилгээ хийх шаардлагагүй. 

Зарим эмийн бодисууд үс уналтыг үүсгэдэг. Энэхүү байдал нь уг эмийн бодисыг хэрэглэхээ зогсооход эргэн хэвийн байдалдаа ордог. Энэхүү эмүүдэд цус шинглэх зарим эм /anticoagulant/, хавдарын хими эмчилчилгээнд хэрэглэгддэг эмүүд мөн витамин А /хэт өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд/, жирэмснээс хамгаалах эм болон стресс тайлах эмүүд гэх мэт орно. 

Зарим үрэвсэлт халдварууд мөн үс уналтыг үүсгэнэ. Хуйхны мөөгөнцрийн халдвар нь хүүхдэд үс ихээр унах байдлыг үүсгэнэ. Энэхүү халдвар нь мөөгөнцрын эсрэг эмчилгээнд түргэн эдгэрнэ. 

Эцэст нь үс ихээр унах нь биед буй чихрийн шижин гэх мэт бусад суурь өвчнүүдтэй холбоотой байж болно. Нэгэнтээ үс ихээр унах нь эдгээр өвчний эрт үеийн шинж тэмдэг байж болох тул эмчид эрт хандаж үс ихээр унаж буй шалтгааныг илрүүлж эмчлэх нь чухал юм. 

Буруу арчилгааны улмаас, жишээ нь үсийг тогтмол хэт чанга татсан байдлаар боох зэргээс хамааран үс унаж болно. Энэ тохиолдолд татсанаас үүдэлтэй үс халзрал /traction alopecia/ хэмээх үс уналт үүсдэг. Хэрэв соривжилт үүсэхээс урьтаж ийнхүү татаж боохоо болисон тохиолдолд үс эргэн ургана. Гэвч нэгэнт соривжилт үүссэн тохиолдолд үс дахин ургахгүй байж болох юм. 

Үсний халуун тосон эмчилгээ эсвэл үс шулуун болгох эсвэл буржийлгах зэрэгт ашиглагддаг химийн бодисууд нь үсний угны үрэвсэл үүсгэх улмаар соривжилт болон үс уналтыг үүсгэж болдог. 

Үс унах шалтгаанууд 

  • Үс маш олон шалтгаанаас болж унадаг. 
  • Тухайлбал: 
  • Ген, удамшилаас хамаарч 
  • Дааврын тогтолцоо алдагдах 
  • Биеийн дархлаа сулрах 
  • Толгойн арьсны элдэв халдварт өвчин 
  • Чихрийн шижин, шар, төмрийн дутагдлаас үүсэлтэй цус багадалт зэрэг дотрын өвчин 
  • Химийн эмчилгээ, дааврын эм бэлдмэл хэрэглэх 
  • Үс, хуйх, үсний угт цусан хангамж муудах 
  • Үсний будаг, хими, халуун сэнс зэрэг гадаад хүчин зүйлс 
  • Төрөлтийн дараах үс уналт 
  • Экологиын хүчин зүйлс 
  • Бүтэн ухаан алдуулалтад орох 
  • Буруу хооллолт 
  • Стресс .. гэх мэт

Үс унах нь түр зуурын, халзралт гэж хоёр янз байна. Түр зуурын үс уналтын үед цагт нь эмчилгээ хийлгэвэл хурдан сэргэж ургана. Харин патологийн үс халцралт найдвэр багатай. Халзралт нь ахимаг насны эрчүүдэд элбэг тохиолддог бөгөөд дух, толгойн оройн хэсгээс эхэлж халзарна. Эрчүүдийн халзралт нь удамшлын шинжтэй, гэхдээ бас буруу хооллолт ч нөлөөлдөг. Эрүүл, сайхан үстэй байх нь бие организмд В-гийн төрлийн аминдэм хангалттай байдагтай холбоотой. Тамхи нь биенд буй аминдэмийг шингээн устгадаг тул тамхи татах зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Үс нь эрс тэс цаг агаартай орчин хэт халуун, хүйтэн хэмд амархан унадаг тул малгай, алчуур зэргийг хэрэглэж байх шаардлагатай. 

Энэ нь олон учир шалтгаантай боловч дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлттэй шууд холбоотой юм. Ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст энэ байдал нилээд ажиглагддаг. Үс халцралт зулайгаасаа эхэлж 30-40-100 ширхэгээс олон удаа унана. Үсээ багаасаа арчилж байгаагүйгээс үүдэлтэй. Өвлийн цагт малгай өмсч, хоол унд амралтаа зөв тохируулах хэрэгтэй
Эмэгтэйчүүдийн хувьд дааврын ялгаруулалтаас ихээхэн хамааралтай байдаг. Эмэгтэй гормон эстроген нь үсний насыг уртасгадаг бол эр гормон андроген нь харин ч эсрэгээрээ богиносгодог юм. Эмэгтэй хүний бие организмд дээрх хоёр гормон тэнцвэртэй байдаг ч цэвэршилт, төрөлт, дааврын эм бэлдмэл хэрэглэх үед баланс нь алдагдаж, эм гормон эстроген багассанаас болж үс унаж эхэлдэг. 

Ердийн халзрал /common baldness/ гэж юу вэ? 

Ердийн халзрал гэдэг нэрийн дор ихэвчлэн "эр-хэлбэр"-ийн халзрал өөрөөр хэлбэл "байнгын халзралыг" ойлгодог. Эр-хэлбэрийн халзрал нь эрэгтэйчүүдийн үс уналтын гол шалтгаан болдог. Энэ нь ихэвчлэн удамшлын шинжтэй байдаг ба үс нь хир залуу наснаас эхлэн унах тусам дагалдаад их хэмжээтэй халзрал үүсэх хандлагатай байдаг. Энэ үед үсний халзрал нь толгойн оройн хэсгээр үүсдэг. 

Эмэгтэйчүүдэд "эмэгтэй-хэлбэр"-ийн үсний халзрал үүсэж болох ба энэ үед үс нь нийтдээ шингэрэх байдалтайгаар халзардаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор зарим эмийн бодис болоод тосон түрхэлгүүд байдаг нь халзрах хугацааг удаашруулдаг давуу талтай. 

Хүний үс хөгширч унахад цаанаас нь шинээр үс ургаж байдаг байна. Ойролцоогоор таван жилд хүний үс бүрэн өөрчлөгдөж байдаг гэнэ. Тос хөлсний булчирхайн үйл ажиллагаа муудсан¬аас үс хуурайших шалтгаан болдог бөгөөд энэ улмаар үс халцарч унахад хүргэдэг. Энэ нь ихэвчлэн оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст нилээд түгээмэл байдаг. Хоол унд амралтаа тохируулж байх хэрэгтэй.

Үс уналтын үед ямар нэг эмчилгээ бий юу? 

Үс унаж буй шалтгаанаас хамаараад тодорхой эмчилгээ бий. Хэрэв эмнээс болж үс унаж байгаа тохиолдолд эмчтэй зөвлөж эмээ өөр эмээр солиж болно. Ямарваа нэг халдвар, үрэвслийн байдлыг илрүүлэн эмчилснээр түүнээс шалтгаантай үс уналтыг зогсоож болно. Гормоны тэнцвэрт байдлыг үүсгэх замаар гормоны алдаглаас болсон үс уналтыг зогсоож болно. 
Үс уналт нь дээр дурьдсаны дагууд олон шалтгаантай бөгөөд шалтгаан бүр өвөрмөц эмчилгээ шаардлагатай тул эмчид хандаж эмчилгээг сонгохыг зөвлөж байна. 

Түр зуурын уналтыг хэрхэн эмчлэх вэ ?

Ямар ч эмчилгээний үед гаргадаг хамгийн том алдаа бол хам шинжийг л арилгах гэсэн оролдлого юм. Симптом хам шинж нь зөвхөн гадаад илрэл нь. Гол нь өвчлүүлж буй үндсэн шалтгааныг нь тогтоох хэрэгтэй. Энэ нь үс уналтанд ч хамаатай. 
Хүчтэй стресст орсон үед үс нэг сарын дотор л унадаг. Стресст орох шалтгаан нь олон янз. Удаан хугацааны курс эмчилгээ, эм бэлдмэл хэрэглэсний дараа стресст орж болно.Энэ тохиолдолд эмчтэйгээ зөвлөн хэрэглэж буй эм бэлдмэлээ солих хэрэгтэй. 

Биеийн дархлаа суларснаас үс унадаг тул биеийн дархлаагаа сэргээх эмчилгээг даруй хийх шаардлагатай. Хуйх, толгойн арьсны өвчтэй, түүнийгээ эмчлүүлээгүй тохиолдолд үс уналтаас сэргийлсэн тэжээлийн маск тавьж арчилсан ч унасан хэвээр байх болно. Мөн та өвөл малгай өмсдөггүй бол толгойны арьсны цусан хангамж алдагдан үс унахад хүргэнэ. Малгай өмсөх дургүй бол ороолт зангидах, юүдэн өмссөн ч болно шүү дээ. 

Энэ мэтчилэн үс унаж буй шалтгаанаа тогтоосон бол дараа нь эмчилгээний зөв хувилбарыг сонгоно. Тухайлбал: 

Хуйхандаа иллэг хийх. Ингэвэл цусан хангамж сайжирч үсний угийг хэрэгцээт тэжээл, аминдэм, эрдэс бодисоор хангаж өгнө. Толгойгоо угаах үедээ хурууныхаа өндгөөр сайн иллэг хийж байх хэрэгтэй. Мөн орой бүр унтахынхаа өмнө сойзон самаар толгойдоо иллэг хийж занших хэрэгтэй. 


Тэжээлийн тосон маск. Эрэндийн тос, лошгын тос нь үс уналтыг зогсоох үйлчлэл үзүүлдэг. Иймд хуйхандаа түрхэн полиэтиленин малгай өмсч, 20 – 30 минут болсны дараа үсээ нямбай угаана. Мөн эмийн сангаар худалдаалж буй капсултай В аминдэмийг хоёр халбага эрэндийн тостой хольж хуйхандаа түрхээд, толгойгоо алчуураар битүү ороон цагийн дараа угаавал маш сайн тэжээл болдог.

Тарагны маск. Хоормог тараг нь В аминдэмийн баялаг агууламжтай тул долоо хоногт нэг удаа маск тавьж занших хэрэгтэй . 

Үс уналтаас сэргийлсэн шампунь хэрэглэ. Орчин үед ийм үсний шампунь, бальзам элбэг байдаг болсон. 
Үсэндээ тэжээл өг. Үүний тулд В аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ. Туулайн мах, ногоон вандуй, тугалын мах, буурцаг тогтмол хоол хүнсэндээ хэрэглэж занш. Мөн цитрусын төрлийн жимс, киви ид. 
Хэрвээ төрөлт болон цэвэршилттэй холбоотой шалтгаанаар үс унаж буй бол дааврын үйл явц хэвийн болохыг хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ үс унахаас сэргийлсэн арчилгааг байнга хийж байх хэрэгтэй шүү. 

Халзралтыг хэрхэн эмчлэх вэ ?

Хэрвээ та эрүүл, таны хуйх хэвийн бол /хагийг тооцохгүй/ үсний ширхэг нарийсаж, шингэрч буй нь халзарч эхэлж буйн шинж.
Хэрвээ патологийн шалтгаанаар үс халзралт явагдаж буй бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингэснээр цус, дааврын, спектрын болон био шинжилгээ хийж үс уналтын шалтгааныг нарийвчлан тогтооно. Шинжилгээний хариуг үндэслэн комплекс эмчилгээг явуулна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр шинэ эмчилгээ, шинэ технолог нэвтэрч буй тул түүнийг судлан зөв сонголт хийх л хэрэгтэй. Эмчилгээ хийхийн зэрэгцээ халзралтын эсрэг иллэг, маск мөн стресс тайлах эмчилгээг зэрэг явуулах шаардлагатай юм шүү. Харин янз бүрийн үс ургуулдаг халзралтыг зогсооно гэх мэт чанарын баталгаагүй бүтээгдэхүүнүүдийг дур мэдэн мэргэжлийн эмчийн зөвлөгөөгүйгээр битгий хэрэглээрэй.


Үсийг ургуулах уламжлалт гэх мэтийн олон янзын аргууд байдаг.Зарим нэгээс нь дурдвал:

-Зуун наст/алое/-тай үсний тос хэрэглэ. Хэрэглэхдээ үсээ шампунидаж угаасныхаа дараа тосоо түрхээд массаж хийсний дараа 10-15 минут байлга. Тэгээд усаар сайтар зайлна.

-Үсэнд хамгийн их тэжээл өгдөг ургамал бол сармис. Энэ аргыг хятад солонгос зэрэг азийн улсуудад түгээмэл хараглаэдэг. Сармисны шүүсийг түүхийгээр нь шахаж гаргаад үснийхээ уганд түрхэх маш энгийн арга. Үр дүнгээ өгнө. Харин үнэрнээс нь айхгүй гэж найдаж байна.

-Монгол орны xаа сайгүй ургадаг халгай.Эртний анагааx уxаанд малд xүч өгөx зорилгоор xэргэлдэг бидний зэрлэг гэж нэрлэx болсон xалгай нь үсэнд xэрэгтэй бодис амин дэм маш иx байдаг.Та xалгайг түүж аваад 1.5 Л усанд 200г орчим xалгай xийж цай буцалгаxтай адил буцалгаx ба xөрсний дараа шүүж аваад толгойгоо угаана.

-Мөн үзүүрээс бага багаар тайрвал хурдан ургах тал бий.Учир нь үсний үзүүр үргэлж гандаж байдаг тул ургахад саад болох явдал бий.

-Ангижруулагчыг хуйхандаа аль болох хүргэхгүй байхыг хичээгээрэй.

-Үс хурдан ургуулах үсэнд хэрэгтэй витамин гэж байдаг.Хамгийн чухал витамин нь БИОТИН юм.

-Үсний индүү, сэнс, буржийлгах хайчнаас аль болох зайлсхийх.Үсэнд хэлбэр оруулагч лак, хөөс зэрэг нь маш муу нөлөөтэй.

-Ингээд, урт үсний хамгийн чухал нууц бол – үсний маск, тэр дундаа өөрөө хийсэн, ардын эмчилгээний маск юм. Маскгүйгээр (буюу дэлгүүрээс авсан хямдхан маскаар) урт намирсан үстэй болохыг мөрөөдөөд ч хэрэггүй. Хэрэв та үс ургуулах өндөр үнэтэй бэлдмэлүүдийг хэрэглэх боломжтой бол нэртэй фирмийн ампултай комплексуудыг сонгоорой. Маш хурдан хугацаанд үсийг ургуулах үйлчилгээтэй байдаг.

-Толгойн арьсанд цусны эргэлт сайн байвал үс хурдан ургадаг тул өдөр бүр толгойн иллэг хийнэ. Үсээ байнга самнаж байхыг хичээгээрэй. Энэ нь бас л толгойнд маш сайн иллэг болж өгдөг.

Үсээ ургуулахын тулд толгойн иллэгийг хэрхэн хийх вэ?
Маш энгийн: массаж нь үсний уутанцар дахь цусны эргэлтийг түргэсгэдэг тул тэжээл нь сайжирч, үс хурдан, бөх бат ургадаг. Толгойн массажны хэд хэдэн арга бий.


Хурууны үзүүрээр иллэг хийх
Хуруунуудаа үсэндээ шигтгээд хуйхнаас салгалгүй нааш цааш хөдөлгөж массаж хийнэ. Дух ба шанаанаас эхлэн доошлуулж толгойн бүх хэсэгт массаж хийгээрэй.


Тоншиж массаж хийх
Гараа зангидаад дух, шанаанаас эхлэн хүзүү хүртэл нударганы ирмэгээр тоншино. Харин хүчийг нь өөрөө тохируулаарай. Энэ массаж толгойн өвчнийг намдаах давхар үйлчилгээтэй. Туршаад үзнэ үү.

Үсээ гялтганасан өнгөтэй болгохын тулд өндөгний шарыг /хоёр ширхэг/ шар айрагтай /хоёр халбага/ холиод чийгтэй үсэндээ түрхэж гялгар уутаар даруулж алчуураар ороогоод 30 минут байлгасны эцэст бүлээн усаар зайлна.

-Ширхэг өндөгний шар, ургамлын тос, сонгины шүүстэй хольж хутгаад хуйхандаа түрхэнэ. Дараа нь өргөн шүдтэй модон самаар самнаж, шампуниар угааж зайлна.

-Үс их унаж байвал өндөгний шарыг сайтар хөөсрүүлээд ахиухан шиг давстай хольж өтгөртөл нь хутгана. Эхлээд үсээ угаачихаад дээрх бэлдмэлийг үсэндээ шингээнэ. 20 минутын дараа үсээ хүйтэн усаар зайлж угаана. Ийм маягаар арчлахад хоёр долоо хоногийн дараа үсэнд чинь мэдэгдэхүйц үр дүн гарна.

Наранцэцэгийн тосыг, өндөгний шартай холиод үс, хуйхандаа массаж хийх маягаар түрхэж 20-30 минутын дараа бүлээн усаар зайлж угаагаарай. Энэхүү аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэснээр үсний өнгө сэргэж, хугарч гэмтэхгүй байж чадна. Харин тослог ихтэй үстэй бол наранцэцэгийн тостой өндөгний цагааныг хольж дээрэх аргаар хэрэглээрэй.

Ямар нүүрний хэлбэрт ямар тайралт зохих вэ гэдгийг авч үзье!

1. Зуйван.
Энэ бол шанаа руугаа бага багаар нарийссан дугараг хэлбэртэй нүүр юм. Хэрэв таны нүүрний хэлбэр энэ ангилалд багтах бол таньд бараг бүх үс засалт зохино. Таны нүүрний хэлбэр бусад бүх хэлбэрүүдээс хамаагүй олон янзаар үсээ засуулах боломжийг олгож байна. Гоо сайхнаараа алдарт гарсан ихэнх топ моделүүд ийм нүүрний хэлбэртэй. Та богино, дунд зэрэг бас урт үстэй ч болж болно. Тэгээд бүгдээрээ таньд гайхалтай сайхан зохих болно. Учир нь таны нүүрний хэлбэр пропорци сайтай юм.

2. Тэгш өнцөгт.
Энэ бол таны чамархай хоорондох зай чинь доод шанаа хоорондох зайтай тэнцүү байхаар урт нарийхан нүүрний хэлбэр юм. Энэ хэлбэр бас ихэнхдээ нарийхан эрүү, эсвэл маш том духтай байдаг. Таньд дунд зэргийн урттай загвар зохино. Учир нь нүүрний хажуугаарх өтгөн үс нь нарийхан нүүрийг чинь өргөн болгож харагдуулах болно. Хажуу талаараа унжуулсан урт үснээс зайлсхий. Энэ нь таны нүүрийг улам ч урт болгож харагдуулах болно. Үсний чинь уртын дээд хэмжээ мөрөө хүртэл. Ингэвэл нүүрийг чинь өргөсгөж царай чинь илүү сайхан харагдах болно.

3. Дугуй.
Ийм нүүр нь дугараг эрүү болон шанаа хоорондох зай нь хамгийн том ба шанаа нь чихтэй нэг түвшинд байдгаараа онцлог юм. Таньд өндөр сэвсгэр үсийг санал болгож байна. Энэ тохиолдолд нүүрний чинь хэлбэр арай нарийхан, урт мэт харагдах болно. Таньд бас шулуун үс зохих боловч энэ тохиолдолд үсний чинь урт заавалч үгүй эрүүнээс доогуур байх ёстой. Нүүрний чинь хамгийн өргөн хэсэг нь чихний ойр хавьд болж таарч байгаа тул нүүрээ улам өргөн болгож харагдуулахгүйн тулд та энэ хавиараа үсээ хөвсийлгөж болохгүй.

4. Квадрат.
Чамархайгаас шанаа хүртэл тод параллель шулуунууд байдгаараа энэ хэлбэр онцгой юм. Тэртэй тэргүй хэтэрхий симметр, уртасгасан нүүрний хэлбэрийг чинь улам ихэсгэх өндөр үсийг зөвлөхгүй байна. Тийм ч богино биш ба чёлктой загвар нь чихний ойр хавийг ихээр далдалдаг тул таньд сайхан зохино. Нүүрийг тойрсон долгионтой уртавтар үс ч гэсэн сайхан санаа. Та шув шулуун үснээс бүх арга чаргаараа зугтаа. Энэ нь таны нүүрний квадрат хэлбэрийг л дахин тодотгох болно. Хэрэв та урт шулуун үстэй бол орой дээрх үсээ аль болох хөвсийлгөж, ер нь бүх үсээ хөвсийлгөх хэрэгтэй.

5. Алмаз.
Хамгийн гол нь нүүрнийхээ сайхан хэлбэрийг хэтэрхий далдлахгүйн тулд нүүрээ их битгий хаагаарай. Мэдээж ийм хэлбэрт бүх төрлийн үс зохино. Энэ бол нүүр биш бриллиант л гэсэн үг. Үсэнд зүрхний хэлбэр оруулж байгаа чамархайн ойр хавьд дахь жаахан хөвсгөр хэсэг ямар гоё харагдаж байгаад анхаарлаа хандуулаарай. Шилэн хүзүү дээрх үсээ илүү хөвсгөр өтгөн болговол өргөн шанаатай чинь маш сайхан зохицоно.

Үснийхээ загварыг сонгохдоо нүүрний хэлбэр дээр тулгуурлах боловч бусад хүчин зүйлүүдийг анхаарахгүй орхиж болно гэсэн үг биш. Үс чинь шулуун долгионтой, хатуу зөөлөн, бүдүүн нарийн янз бүр байж болох ба энэ бүгдийгээ хослуулан байж л зөвхөн өөрийн, давтагдашгүй загвар гаргаж авч чадна. 

Үс ч бас энергитэй

Хүний үс энергитэй байдаг гэнэ. Өвөг дээдэс маань үсээ засуулахдаа   өдөр судар харж, тэргүүндээ хүргэдэг тусгай хүнтэй байдаг байсан нь цаанаа учиртай гэнэ.
- Үсчинд очихдоо өдөр сараа харж, баяр  баясгалантай үсчнээр үйлчлүүлж байгаарай. Учир нь үсийг тань засч байгаа хүний энерги таны энергид шууд нөлөөлж байдаг аж.
- Өөрийнхөө  үсийг бүү засч байгаарай. Учир өөрийн био хэмнэлээ гажуудуулна гэж үздэг байна.
- Тайрсан үсээ гол усанд урсгаж болохгүй, мөн хүний үсийг  ашиглан хар дом хийдэг гэж үздэг.
- Нар ба сар хиртэхэд үсээ  тайруулж болохгүй. Ой санамж ухаанаа тайрчихна гэдэг. 

Долоо хоногийн аль өдрүүдэд үсээ засуулвал сайн бэ?

Даваа. Үсээ тайруулахад таатай өдөр. Амьдралын шийдвэрлэгдээгүй хуримтлагдсан олон асуудал сөрөг бүхнээ хаяна. 
Мягмар. Ямар нэг асуудал шийдэхэд зориг хүрэхгүй, идэвхгүй, үлбэгэр байдал бий болдог. 
Лхагва. Шинэ сонин дуулж, шинэ найз нөхөдтэй болно.
Пүрэв. Аз тохиож, ойр тойрны хүмүүстэй харилцаа сайжирна
Баасан. Өнгө зүс сайжирна
Бямба. Эрүүлжиж, нүгэл хилэнц нимгэрнэ 
Ням. Өөрийн хувь тавилан азаа тайраад хаячихна гэж үздэг. Үс тайруулахад тохиромжгүй өдөр

Таны үсэнд ямар витамин дутагдаж байна вэ? 

Витамин А. Хэрэв үс тань хагатаж, хуурайшин, хугарч, гялтганадаг өнгөлөг чанар нь буурч байгаа бол энэ витамин дутагджээ. А аминдэм нь арьсыг толигор болгож, арьсны гэмтлийн эдгэрэлтийг хурдасгадаг. А аминдэм нь загас болон амьтаны элэг, цөцгийн тос, сүү, өндөгний шар зэрэг бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг.

Витамин В2. Энэ витамин шампуньд тань хэвийн хэмжээтэй байгаа бол үс эрүүл, өнгөлөг байдаг. Хэрэв таны үс гэнэт хэтэрхий тослогтож, эсвэл дэндүү хуурайшиж байгаа бол витамин В-ийн илүүдэл болжээ. Бодисын солилцооны үйл ажиллагааг сайжруулж, үсний ургалтыг идэвхжүүлж тосны булчирхайн үйл ажиллагааг сайжруулах нөлөөтэй. Хүнсний ногоо, эрдэнэ шишийн гурил, хүнсний хөрөнгө зэрэгт ихээр агуулагдсан байдаг. 

Витамин В3. Үс эрт бууралтан, ургалт нь удааширч байгаа бол витамин Вз дутагдаж байгаагийн шинж. Энэ төрлийн витамин агуулсан шампунийг хэрэглэвэл асуудлыг шийдэж болно. Амны хөндийн тэжээл болох ба үсийг гялалзсан сайхан өнгөтэй болгодог тул шүдний оо, үс арчилгааны бүтээгдэхүүнд өргөнөөр хэрэглэдэг.

Витамин В6. Хуйх хуурайшин загатнаж, хагатаж эхэлбэл витамин В6-гаар баялаг шампунь хэрэглээрэй. 

Витамин В9. Энэ бол фолийн хүчил. Үсний тань ургалтыг сайжруулна. 

Витамин В10. Энэ витамин нь витамин В3-тай холилдсон байвал эрт бууралтахаас сэргийлэн, ургалтын процесст сайнаар нөлөөлдөг. 

С аминдэм. Энэ аминдэм дутагдахад арьс хуурайшиж, эрт хөгшрөх хандлага ажиглагдана. С аминдэм нь нимбэг, лууван, шийгуа, шар манжин, өргөст хэмх, байцаа, үхрийн нүд зэрэгт ихээр агуулагдана.

Пантеол Д аминдэм. Арьс чийгшүүлэх үйлчилгээтэй ба эсийг сэргээж, үсний ширхэгийн гэмтлээс хамгаалан бүдүүрүүлж өгдөг. Ихэнхдээ үсэнд зориулсан бүтээгдэхүүнд орсон байдаг. Энэ аминдэм нь хүнсний хөрөнгө, улаан буудайн гурилны найрлагад байдаг.

Витамин PP. Үсний тань уналтыг зогсоож, хагыг арчлахад тустай. Энэ аминдэм дутагдсан үед арьс өөрийн толигор байдлаа алдаж өнгө нь муудна. Элэг, мах, сүү, улаан буудай, хүрэн манжин, тарвас, чинжүү, мөөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнд энэ аминдэм ихээр агуулагдсан байдаг. 

Витамин Е. Үсэнд тэжээл өгөн ургалтыг сайжруулна. Үрчлээ болон эрт хөгшрөхөөс сэргийлсэн тосонд ихээр агуулж өгдөг. Амуу тариа, цоохор майлз, лууван, эрдэнэ шишийн, улаан буудайн тосонд агуулагдсан байдаг. 

Витамин F. Үсний уналт, хагаталтыг зогсооно. Арьсыг хуурайших, загатнаа үүсэх, үс хагтах, хуурайших зэргээс хамгаалдаг. Гарын тос, үс арчлах бүтээгдэхүүний найрлагад орсон байдаг. Гахайн тос, чидун жимс, буйлсын тос зэрэгт байдаг.

ҮС ХАГТАХ

Шалтгаан: Өөх тос, бодисын солилцооны өөрчлөлтөөс үс хагтдаг. Мөн ходоод гэдэсний хямрал, дотоод шүүрлийн булчирхайн үрэвсэл, зуны цагт наранд хэт халснаас болох нь бий. Хэт хуурайшилтаас ч үүдэлтэй. Иймд үсний тосыг түрхэж хуйхандаа тэжээл өгөх нь хамгийн чухал.

Хvмvvсийн дунд тархсан хагны тухай буруу ойлголтууд:

1. Хагтсан vед vсээ ойр ойрхон угааж болохгvй

Харин ч эсрэгээрээ vсээ ойр ойрхон угаах нь ашигтай. Ялангуяа хэрэв хуйх чинь тослог бол. Учир нь гэвэл vс хагтахад хvргэдэг шалтгаануудаас хамгийн өргөн дэлгэр тохиолддог нь тослог. Нянгийн эсрэг vйлчилгээтэй шампунь хуйх загатнах, цочрохыг багасгадаг тул авч хэрэглээрэй.

2. Хаг өөрөө яваандаа арилчихдаг.

Vгvй , энэ бол өвчлөл болохоор эмчлэх шаардлагатай. Дэлхийн 12-оос дээш настай гурван хvн тутмын нэг нь хагтах өвчин хvрсэн байдаг гэж тоо бvртгэлд дурддаг.

3. Хагнаасаа салахын тулд зориулалтын шампунь хэрэглэхэд л боллоо.

Шампунь таагvй шинж тэмдгийг л арилгадаг. Харин уг vндсийг нь бол нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр лосьон, бигнvvр хэрэглэн эмчилнэ.

4. Өвөл хаг багасдаг.

Гадаах болон байшин саван доторх халуун хvйтний ялгаанаас болж хуйхны цусны эргэлт алдагдаж хагтах нөхцлийг бvрдvvлдэг. Тиймээс та хагтахгvй байя гэвэл өвөл, хавар, намрын хvйтэн сэрvvн цагт заавал малгай өмсч, харин дулаан газар ороод хуйхаа амьсгалуулахын тулд малгайгаа бас заавал авч байгаарай.

5. Vсээ будуулвал улам илvv хагтана.

Vсээ будуулдаг хvмvvсийн vс хагтах нь ховор. Учир нь vсний будганд байдаг химийн бодисууд хуйхыг хатааж, нян vржихэд саад болдог. Гэхдээ энд чанарын шаардлага хангасан будагны тухай ярьж байгаа гэдэг нь мэдээж.

6. Аминдэм vсэнд хамаагvй.

Энэ талаар vсний эрvvл мэндээр дагнасан эрдэмтэн хvн танд дараах зөвлөгөөг өгч байна. Бие махбодид зэс, цайр, Е болон В аминдэм тэнцвэртэй байвал vс бат бөх байж, гялалзана. Цайр дутагдвал vс хагтаж, ургах нь удааширдаг. Тиймээс та хясаа, бяслаг, элэг, мах, оргилуун дарс зэрэг цайраар баялаг бvтээгдэхvvнийг хэрэглээрэй. Хагтаж эхэлвэл цайр агуулсан эрдсийн нэмэлт бvтээгдэхvvн ууж болно.

Үс хагтаад байвал дараах уламжлалт аргыг хэрэглээд үзээрэй.

- Сонгины хальсаар ханд хийх: 25 гр сонгины хальсан дээр 0.5 литр буцалсан ус хийж 15 минут байлгана. Бий болсон хандаар толгойгоо угаах эсвэл долоо хоногт хоёр удаа толгойн арьсанд түрхэнэ.

- Халгайн ханд: 3-5 хоолны халбага нунтагласан халгайн дээр аяга буцалсан ус хийгээд 10 минут байлгана. Дараа нь шүүж аваад хөргөнө. Уг ханданд хөвөн дүрээд толгойн арьсанд өдөр бүр түрхээрэй.

- Аяга орчим үхрийн ясны чөмгийг багахан усанд буцалгана. Бий болсон шингэнд цайны халбага спирт хийгээд бүгдийг толгойдоо турхэнэ. Толгойгоо битүү боож өнжсөний өглөө нь үс толгойгоо савандаж угаана. Энэ эмчилгээг гурван удаа хийхэд үсний хаг бүрэн арилна.

- Шар айргаар үсээ хэсэг хугацаагаар шавшвал үсний уналтыг зогсоож, ургуулан, өнгөлөг болгодог байна. Vсээ угаасны дараа шар айргаар тогтмол зайлбал хагнаас үтэр түргэн ангижрах гэнэ. 

Хэрэв энэ бүх арга нь танд хүндрэлтэй санагдаж байгаа бол зориулалтын шампунийг сонгоорой.
Жишээ нь: Head& Shoulders Уг шанпунь нь жирийн угаагч бодисоос гадна цайрын найрлагатай мөөгөнцөрийн эсрэг идэвхтэй үйлчлэл бүхий комплекс агуулдаг. Чухам энэ найрлага нь толгойн эд эсийн хуваагдах явцыг саармагжуулж, хаг арилгана. Эмийн найрлагаас гадна ийм шампунь чийгшүүлэх, тэжээл өгөх зэрэг үсний гоо сайхны асуудлыг давхар шийддэг.
Бүх төрлийн үсэнд тохиромжтой шампунийг хоёр удаа түрхэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Эхний удаа үсний хир, тослогийг авч, давтан хэрэглэхэд тусгай бодис үйлчилж эхэлдэг.

Үсний өнгө, будалт

Эмэгтэй хүний хувьд үс будахыг байж боломгүй зүйл гэж үздэг байсан тэр цагийг төсөөлөх аргагүй юм. Аз болоход өнөө үед энэ бүхэн улиран өнгөрч, та өөрийн үсээр янз бүрийн өнгө хэлбэр донжтой болгон туршилт хийх боломжтой болжээ. Одоо танд хамгийн чухал нь өнгөний сонголтоо зөв хийх л үлдэж.

Зөв сонгосон өнгө таны нүүр царай, дүр төрхөд чинь илүү зохино гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь таны үүрийг сэргээж,  нүдийг тань илүү хурц болгож, гаднах төрхөд тань өнгө үзэмж нэмэх болно. Ийм үр дүнд хүрэхийн тулд танд зөвхөн ямар өнгө илүү сайн тохирхыг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд та өдрийн тод гэрэлд толины өмнө суугаад өөрийгөө сайтар ажигла.

Үснийхээ өнгийг тодорхойлохын тулд эхлээд нүүрний хэлбэрээ сайн анхаараарай. Учир нь цайвар өнгө нүүрийг өргөн харагдуулж, бараан өнгө нүүрний хэлбэрийг нарийн, зууван харагдуулна.

Эхлээд та нүүрнийхээ өнгийг анхаар.

  • Нүүрний өнгө нь ягаавтар, улаандуу өнгөтэй эмэгтэйд дундын өнгө зохино. Ийм царайтай эмэгтэйд улаан шар өнгө огт зохихгүй. Учир нь улаан шар өнгө нь улаан болон шар өнгийг агуулдаг.
  • Хэрэв эмэгтэй та цайвар өнгийн нүүртэй бол танд бараг бүх төрлийн өнгө зохино. Иймээс та өөрийн сонголтдоо нийцүүлэх хэрэгтэй.
  • Шаравтар буюу лааны тосон өнгийн нүүртэй бол та үсээ бараан өнгөөр будвал зохино. Мөн сонгомол элгэн хүрэн өнгө танд бас зохино. Ийм өнгө нь нүүрний шаравтар өнгийг дарж, цайруулж өгдөг.

Үсээ будахад анхаарах зүйл:

Мэдээж хэрэг хэрэв та өөрөө үсээ будвал мэргэжлийн хүн шиг будаж чадахгүй. Гэхдээ зарим үед өөрөө будахаас өөр өргө байдаггүй шүү дээ. Ийм тохиолдолд та юуг анхаарах талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

  • Та үсний будаг авч, өнгө сонгохдоо хэсэг үсэнд түрхсэн будгийн өнгийг анхаар. Будагны хайрцган дээрх өнгө зарим тохиолдолд таардаггүй гэдгийг сана. Тэгээд ч үсний өнгөө хүссэн өнгөнөөс бараан болгохоос урьдчилан сэргийлж арай гэрэлтэй өнгийг сонго.
  • Нэг хайрцаг будаг дунд зэргийн урттай үсэнд хүрэлцэхээр тооцоолсон байдаг. Хэрэв та урт үстэй бол хоёр хайрцаг будаг авсан нь дээр.
  • Будагийг хэрхэн хэрэглэх зааврыг бүрэн уншиж,үг бүрчлэн ойлгосныхоо дараа үсээ будаж эхлэнэ. Ямар нэгэн зүйл ойлгогдохгүй байвал хүгээс асууж болно.
  • Гарныхаа арьсыг будаг болгохгүйн тулд заавал зориулалтын бээлий өмсөөрэй. Мөн будаг нүүрний арьсанд хүрэхээс болгоомжлох үүднээс дух болон хоёр чихний орчим арьсанд вазелин эсвэл нэлээд өтгөн тос түрхээрэй.
  • Будагны бүх хольцыг хольж хутгасны дараа үсээ будах хэрэтэй. Сайн хольж хутгаагүй будаг үсэнд өнгө оруулдаггүй тал бий.
  • Хэрэв та үснийхээ өнгийг  анх удаа сольж будаж байгаа бол юуны өмнө үснийхээ уганд будаг түрхэнэ. Дараа нь үзүүр хэсгийг будна. Будахдаа ар дагзнаас эхлэнэ.
  • Урт үс богино үсийг бодвол амархан будаг авдаг. Мөн будахад ч амар байдаг.
  • Хэрэв та хэзээ нэгэн цагт үснийхээ өнгийг үндсэн өнгөнд буцааж оруулах болвол эхлээд та үсээ бага зэрэг ургуулах хэрэгтэй. Ингээд угнаасаа ургасан үснийхээ өнгө нь ямар байхыг ажиглаж байгаад будах өнгө, будах эсэхээ тохируулдаг байна.

Үсэнд арчилгаа хэрэгтэй:

  • Үсээ будаснаас хойш эхний хоёр долоо хоногт үсээ нарны хурц туянаас аль болох хамгаалах хэрэгтэй. Мөн аль болох үсээ далайн болон хлорлог усаар угаахгүй байх нь зүйтэй шүү. Учир нь дөнгөж будсан үс давслаг орчинд нилээд эмзэг байдаг.
  • Үсээ угаахын тулд болж өгвөл будагтай үсэнд зохиулсан шампунь хэрэглэх нь зүгээр. Ийм шампунь нь үсний гэмтсэн хэсгийг сэргээж, будагийг удаан байлгадаг. Үсэндээ тэжээлийн тос түрхэж бай. Үсээ угаасны дараа мушгиж болохгүй. Мөн нойтон дээр нь самнаж болохгүй. Үсээ хатаахдаа хуурай алчуураар арчиж, усыг нь авах маягаар хатаана.
  • Үсээ хатаахдаа ердийн арга хэрэглэвэл зүгээр, харин үс хатаагч хэрэглэх болбол хүйтэн агаараар үлээлгэх хэрэгтэй. Хэрэв танд халуун агаараар маш богино хугацаанд хатаах хэрэг гарвал үсэндээ хамгаалах хэрэгсэл үрхэнэ.

Орчин үед гоо сайхны үйлдвэрлэл бидэнд үсний үндсэн тогтвортой, суурь гэсэн хоёр төрлийн будгийг санал болгож байна. Суурь өнгийн будаг маш олон янз байдаг. Тухайлбал тушь, бальзам, зөөлөн үсэнд зориулсан хөөс гэх мэт. Гэхдээ эдгээр төрөлд нэгдмэл зүйл олон бий. Үүнд:

  1. Эцэстээ эдгээр нь үсээ угаахад л арилдаг. Гэхдээ энэ бүлэгт хамаардаг будаг нь нэг үндсэн үзүүлэлтээр ялгардаг юм. Суурь өнгөний хөөс болон шампунь хэрэглэсний дараа үсний өнгө богино хугацаанд хадгалагдана, магадгүй эхний угаалтын дараа эсвэл 12 дахь удаагийн угаалтын дараа ч арилах талтай. Зөөлөн будаг илүү тэсвэртэй байдаг бөгөөд ийм будаг толгойг 20-25 удаа угаасны дараа арилдаг. Таны худалдан авсан бүтээгдэхүүн өнгөө хэдий хир хугацаанд хадгалхыг та тайлбараас уншиж болно. Нэр хүндтэй фирмүүд бараа бүтээгдэхүүнээ дагалдуулж заавал зааварыг нь хийсэн байдаг.
  2. Ихэнх суурь будганд аммиак агуулагддаггүй бөгөөд найрлаганд нь орсон устөрөгчийн перекисийн хэмжээ маш бага, ойролцоогоор 3 орчим хувь байдаг. Энэ нь ийм будаг үсийг гэмтээдэггүй гэсэн үг.
  3. Хэрэв таны үсний 50 орчим хувь нь бууралтсан байвал суурь будаг үүнийг сайн будаж, халхалж чадна. Харин бууралтсан үс үүнээс их байвал дарж чадахгүй.
  4. Ийм будаг хэрэглэснээр таны үсэнд гэмтэл учрахгүй.
  5. Суурь будаг үсний өнгийг өөрчилж чаддаггүй. Ийм будаг таны үсэнд гагцхүү тодорхой өнгө туяа нэмдэг. Үүнээс ийм будагт таны үсний өнгөн хэсгээр будаг оруулж, гүнд нэвтэрч чаддаггүй гэнэ.

Харин тогтвортой будаг суурь өнгөнөөс өвөрмөц

  1. Ийм төрлийн будаг толгойг 100 удаа угаасны дараа ч арилдаггүй. Иймээс та үснийхээ үндсэн өнгийг буцаагаад оруулья гэвэл үсээ урт ургуулж байж л үндсэн өнгөндөө орох болно.
  2. Тогтвортой будгийг найрлаганд заавал аммиак ордог, мөн устөрөгчийн перекись нь ердий будагныхаас 3 дахин их байна.
  3. Ийм будаг цал буурал үсэнд ч гэсэн өгө оруулдаг.
  4. Тогтвортой будгийг хэрэглэх үед үсний бүтцэд гэмтэл учирдаг.
  5. Ийм будаг таны үсний өнгийг үндсээр нь өөрчилнө. Энэ нь будаг таны үсэнд гүн шингэж байна гэсэн үг.
  6. Тогтвортой будгийг хэрэглэхэд хориглох зүйл бас байна. Жишээлбэл: бөөрний өвчний үед, жирэмсний үед, хөхүүл эмэгтэйчүүд, биений юм ирсэн үед тогтвортой будгийг хэрэглэж болохгүй. Энэ будганд бас эерэг тал байна. Тослог, нарийн ширхэгтэй үстэй эмэгтэй тогтвортой будаг хэрэглэж болно. Учир нь тогтвортой будаг үсийг бага зэрэг хуурайшуулж, илүү бүдүүн хөвсгөр харагдуулдаг.      


Хүний үс 5 үндсэн элэментээс бүрддэг

• Уураг 83-87%
• чийг 3%
• Давс
• Сахар
• Тосны хүчил

Үс нь амьд организм биш учираас үсээ хамгаалах хэрэгтэй. Үс, арисны байвал зохимжтой pH хэмжээ нь 4,5–5,5.

3 төрлийн химийн будаг байдаг

Шууд будгууд, yдаан будгууд мөн өнгөөрөө ордог будгууд

Шууд будгууд үсийг тань өөрчилдөггүй. Будгууд хасах, үс тань нэмэх цэнэгтэй тул бие биеэ соронз мэт татаж будаг үсний тань гадна талд наалдана. Ийм төрлийн будгууд таны үсийг гялалзуулдаг ч, цагаан үс дарах эсвэл таны үсэнд өнгө оруулах шидгүй аж.


Удаан будгууд нь оксидасион сууртай. Ийм төрлийн будганд агуулагдах осдидасионаас гадна амониак агуулагддаг. Амониак үсний гадаргуунд байдаг хамгаалалтыг зайчилж химийн бодис (оксидасион) ороход тохиромжтой нөхцөл бүрдүүлж өгдөг.

Өнгөөрөө ордог будгууд шууд ордог будгууд болон удаан будгуудын завсарын бүтээгдэхүүн юм. Амониак агуулдаггүй ч оксидасион агуулна.

Байгалын будаг

Хенна, хамгийн олонд танигдсан байгалын будаг юм. Үс будах, шивээс хийлгэхэд хэрэглэгддэг хеннаг Энэтхэг, Ойрхи Дорнод, Хойд Африкт ургадаг нэг төрлийн ургамалаас гаргаж авдаг. Энэ ургамалаас шараас улаан хүртэлх өнгийг гаргаж авч болдог.

Органик үсний будгууд "органик" мөн үү?

• Байгалийн бүтээгдэхүүн хэмээгдэх бүтээгдэхүүнүүдэд BDIH (шалгагдсан байгалийн косметик) сертфикат байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Органик будаг нь хиймэл үнэр, өнгө, хадгалах бодисууд, парафин мөн петролын гаралтай бодис агуулаагүй байх ёстой.

Үсний будаг хорт хавдар үүсгэх үү?

• Хүний арьс гоо сайханы бүтээгдэхүүнүүдийг хүлээж аван цусны эргэлтэнд оруулах чадвартай. Тиймээс хэрэглэх хүнснийхээ орцыг хардаг шигээ хэрэглэх гоо сайханы бүтээгдэхүүнүүдийхээ орцыг харж, хянаж байж хэрэглэж сурах хэрэгтэй.

• Үсний будганы орцонд 22 төрлийн химийн бодисийг хэрэглэхийг Европийн орнуудад хориглосон байдаг юм байна.

Үсний тань будагны найралган дотор доорх бодисууд байгаа эсэхийг анзаар!

Доорх 22 химийн бодисийг агуулж байвал таны эрүүл мэндэд хор учируулж магад тул анхаар!

• 6-Methoxy-2,3-Pyridinediamine
• 2,3-Naphthalenediol
• 2,4-Diaminodiphenylamine
• 2,6-Bis(2-Hydroxyethoxy)-3,5-Pyridinediamine
• 2-Methoxymethyl-p-Aminophenol
• 4,5-Diamino-1-Methylpyrazole
• 4,5-Diamino-1-((4-Chlorophenyl)Methyl)-1H-Pyrazole Sulfate
• 4-Chloro-2-Aminophenol
• 4-Hydroxyindole
• 4-Methoxytoluene-2,5-Diamine
• 5-Amino-4-Fluoro-2-Methylphenol Sulfate
• N,N-Diethyl-m-Aminophenol
• N,N-Dimethyl-2,6-Pyridinediamine
• N-Cyclopentyl-m-Aminophenol
• N-(2-Methoxyethyl)-p-phenylenediamine
• 2,4-Diamino-5-methylphenetol
• 1,7-Naphthalenediol
• 3,4-Diaminobenzoic acid
• 2-Aminomethyl-p-aminophenol
• Solvent Red 1 (CI 12150)
• Acid Orange 24 (CI 20170)
• Acid Red 73 (CI 27290)

Үс арчлах хялбар арга

- Саун болон бассейнд тогтмол орох нь үс хугарч, хатууруулдаг. Тиймээс ус, ууранд орохдоо нөйтон алчуураар толгойгоо боож, саун, бассейнаас гарсныхаа дараа тэжээлийн шампунь, ангижруулагчаар зайлаарай.

- Хүний үс амьсгалын хэрээр ургаж, унаж байдаг. Үсний үзүүр гадны нөлөөгөөр салаалдаг. Энэ нь үсний хэлбэрийг алдагдуулж, муухай харагдуулдаг. Мөн салаалсан үс нь шим тэжээлээ амархан алдаж, уян хатан чанар нь алдагдсан байдаг тул бусад үсэндээ нөлөөлдөг. Тиймээс сард дор хаяж нэг удаа үснийхээ үзүүрийг сөрмүүлээрэй.

- Хүмүүс үсээ байнга угааснаар хуурайшдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Тэгвэл аль болох ойр ойрхон угаах нь сайн. Ингэхдээ үсэндээ тохирсон шампунь, ангижруулагчийг л хэрэглэх шаардлагатай. Угаах тусам өнгө орж, зөөлөрдөг.

- Үс тослогтохоороо хуйх таагүй үнэртдэг. Энэ үнэрийг дарахыг тулд зөөлөн үнэртэй сүрчиг нэг дуслыг усандаа холиод үсээ зайлна.

- Аль болох хими хийлгэхгүй байхыг хичээ. Үсийг жинхэнэ хугалж, хуурайшуулдаг зүйл бол хими. Гарцаагүй хими хийлгэх тохиолдолд үсний хуйханд тэжээлийн тос түрхэж, сайтар иллэг хийсний дараа хими хийлгэ. Химитэй үед долоо хоног болгон үсний тэжээлийн тос түрхэж байх хэрэгтэй.

- Үсийг байнга өнгөлөг байлгахын тулд байхуу болон хар цайны хандаар үсээ угаа. Энэ нь үсийг гандахаас сэргийлдэг. Үүнээс гадна үсийг гандаахгүй байх нэн сайн арга бий. Ингэхдээ нэг ширхэг шинэ өндгийг дөраөн халбага коньяк ч юм, ликёртой хольж хутгаад үсэндээ түрх. Нүүр гарыг алчуураар дарж боогоод 25 минут болсны дараа бүлээн усаар угаана. Үстаньсэвсгэр зөөлөн, өнгөлөгболно.

- Дотор эрхтэний нөлөөгөөр бус сэтгэл санаатай холбоотойгоор, эсвэл арчилгаа муутайгаас болж үс унасан тохиолдолд гэрийн нөхцөлд доорх маскийг тавьж болно. Үсээ угаагаад нойтноор хагалж, тэр хэсэгтээ нунтаг цагаан давс түрхэн гялгар цаасаар битүү боогоод 15 минут байлгаад, дараа нь цэвэр усаар зайлна. Энэ аргыг 6-10 удаа хэрэглэхэд үсний унах аюулаас бүрэн ангижирна.

-Үс чинь хэт тослогтоод байвал элгээ шинжлүүл-Чанартай сайн шампунь тогтмол хэрэглэхийн зэрэгцээ дээрх аргыг хэрэглээд ч үс чинь өнгөлөг, зөөлөн болж чадахгүй бол, унамтгай бол эрүүл мэнддээ анхаарах болсныг хэлж байгаа юм. мөн шим тэжээл муутай хоол удаан идэж ууснаас үсний гялалзсан өнгө алга болдог. Энэ үед үнэтэй тэжээлийн тос, бэлдмэлүүд хэрэглэх хэрэггүй. Таны дотор эрхтэний үйл ажиллагаа хямарч, ямар нэгэн байдлаар өвчилсөн байна. Учир нь хүний мэдрэлийн систем толгойн арьсыг дотор эрхтэнүүдтэй холбож байдаг түүнээс шалтгаалж үс чинь өвчилж байгаа юм.

- Үс их хэмжээгээр унах нь булчирхайн үөрлийн өвчнүүд, мөн элэг, цөс өвчилснийг илтгэж байна. ур чинь хэтэрхий их тослогтоод байвал элгээг шинжлүүлэхэд гэмгүй шүү.

- Үс хагтах нь ходоод гэдэс хямарсны тэмдэг.

- Хуйх болон үс хуурайших нь бөөр өвчилсний шинж.

- Үс наснаасаа эрт бууралтах нь бамбай булчирхайн өвчтэй хүнд тохиолддог. Эдгээр өвчний улмаас үс “өвчилбөл” эхлээд дотоод эрхтэнээ эмчлүүлээд, аажимдаа үсний гадаад арчилгааг /дээрх зөвөлгөөний дагуу/ хийгээрэй.

Тус болсон гэдэгтээ итгэлтэй байна.

start=17 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 67-с 18-67 харуулж байна

null
bibibi (зочин)

bi dugui murtluu cholktoildoo tegeed cholk maani namaig joohon huuhed shig haragduulaad bdag ym cholkgui bolohoor nuurnii helber muuhai haragddag tal naizuud maani cholktoin deer zarim ni cholkgui bsan n deer geed bdii cholknii talaar medee hiigeed uguuch bas usee huvsiilguhiin tuld zaaval sens heregtei yu

erxee (зочин)

bvx oxiduudiinxaa omnoos bayrlaj ywdag shv amjilt

uugii (зочин)

hund ingej setgel gargana gedeg sain tal chi uneheer uhaalag ym bn bayrllaa ystoo heregtee zowlogoonuud bn.haanaas harj yunaas bichsench bai chi uneheer shan setgeltee ym bn..... bayrllaa taalagdlaa zarimiin oor deeree heregjuulne tegeed ur dungee ogood irehleer n dahin ym bichii.....

сэржээ (зочин)

mash saihan zowolgoo bn aa mash ih zuil medej awlaa heregjuulne. thank you goe sait bna aa

miki (зочин)

usee zugeer budgaar budhaar hussen ongo ordgue zaaval saloni budgaar budj baij orhuu

Зочин

баярлалаа сайхан зөвлөлгоо байна

нараа (зочин)

би үсээ хусуулсан яаж хурдан ургуулах вэ хэлж өгч туслаач

anna (зочин)

unshaachee ter dr bshtee thanls enchanted

Byambaa (зочин)

bayrlalaa shn medeelel bn minii us nariin shirhegtei toslog us l dee buduulsan n zuw u gui yu gj bdjiisiin ashgu blhiim bn miki salonii budag shuud sn ordiimaa yhw zarim hunii usend l 2 budjiij ordiin

Амина (зочин)

Сайн байна уу? Ийм гоё зөвлөгөө бичсэнд маш их баярлалаа. Дахин нэг зүйл лавлахад үсээ хурдан ургуулах комплекс байдаг гэж байна. Ямар фирмийнхийг хаанаас авч хэрэглэвэл зүгээр бол? зөвлөгөө өгөөч.. Баярлалаа

Ану (зочин)

bayrlala ta buhendee setgel gargasand

Урнаа (зочин)

uneher heregtei goy zuwluguunuud bn ta nart bayrlalaa unehr taalagdlaa

Sondor (зочин)

copy paste tged l neg medee belen bolchih yuma hahahahah

Sondor (зочин)

boon goolingoo eheheh ichihgui bs goolingoo deer haana iim medee bna genuu????? huuh ysn aimr ichidgu ohin be

ℒapin

@Сондор яг энийг гаргаад ирвэл би блогоо хаая :D (мэдээж чи чадахгүй болохооор л би иим итгэлтэй хэлж байна!өөрөө ингж элийрж балайрж байгаадаа ич! :)))))

unur (зочин)

mash unetei zubulguu ugsund bayrlalaa. tsagaan usiig yaj budaj archlah be minii us ihenh tsagaan bolchihson odoo yah be

amina (зочин)

bayrlalaa ta buhend saihan zovolgoo bn aa minii uc barag l eruul ym shig bn a ene himiin bodisuud bugd l baij bdagsht urgamliin garaltai shampoo gvl halgai l shiv dee

♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

unhr hrgte medeelel thank

Вансэмбэрүү (зочин)

ih setgel gargaj beldej oruulsan bn bayarlalaa tanii zuwluguug daganaa.

lhagva (зочин)

сайн яваа нэгэндээ атаархаад байхиймаа зарим нэг нь. баахаан уншиж ушчаад.

Tamir (зочин)

Ter deer tuulainii mah genuu haha tuulainii mah iddiin bhdaa... Tehdee heregtei saihan medeelel bn ^^

zozko (зочин)

chuhal chuhal medeenvvd bna heregtei zvilvvd bna shvvv

Зочин

миний үс маш их унаж байгаа эдгээр мэдээлүүд чухал хэрэгтэй юм байна

т.оочкоо (зочин)

mash ih taalagdlaa

Зочин

миний үсний ургалт бараг бүрэн зогсчихсон байх уг нь би одоо 21тэй ид ургаад л байж баймаар юм гэтэл миний мэдхээр сүүлийн 6жил яг нэг хэвэндээ үзүүрээс нь ч зөндөө тайрлаа овоо ургаж байгаад л яг хуучиндаа очихоороо гацчих юмаа надад үнэхээр хэцүү байнаа бараг шөнө зүүдэлдэг боллоо хэхэ туршиж үзээгүй арга гэж ч алга үнэтэй шампуниас авхуулаад зүгээр байгалын гаралтай зүйлсийг ч хэрэглэж үзлээ нэмэргүй бүр гайхаад толинд харахдаа ч үсээ үзэн яддаг боллоо

baasaaa (зочин)

Unexeer ix xeregtei zuils xiijee
Ix Setgel Gargasan bn... Ix tom nuurnii xelberte bol yaaxuu

baasaaa (зочин)

tomduuu nuurnii xelberte bol yaax ve xeleed ogooch

баярлалаа (зочин)

маш сайхан нийтлэл болжээ үнхээр бүрэн төгс их сэтгэл хөдөлмөр гаргасан байна ер нь бол хэр барагтаа ийм бүрэн бүтэн дэлгэрэнгүй ойлгомжтой зөвлөгөө уншиж байсангүй ийм зүйл биччихээд байхад өөрсдөө уншихгүй асуулт тавиад байгаа хүмүүсийг гайхах юмаа :P

өлзиймаа (зочин)

үнэхээр сэтгэл гаргаж сайхан зөвлөгөө өгсөн байна. баярлалаа. тэгээд бас асуух нэг зүйл байнаа. шулуун хими хийлгэхээс өөр аргаар / үсэнд харшилах сөрөг нөлөөгүй / шулуун болгох арга чарга байна уу? хэлж өгч туслана уу?

duka (зочин)

saihan zowlogoonuud bnaa bayarlalaaa

duka (зочин)

saihan zowlogoonuud bnaa bayarlalaaa

tugsuu (зочин)

xeregtei zuwulguu ugsund mash ix bayplalaa zapim neg xumuusiin elipeltiig bitii toojii tanai blogt amjilt xusii

Зочин

Баярллаа

Hekio (зочин)

Маш гоё сэтгэл гаргаж энэ эхийг бэлтгэсэн байна.
Өмнө нь мэддэггүй байсан юмнуудаа сэдэж авлаа. АМЖИЛТ

Дашбаяр (зочин)

миний үс маш ихээр 3-н жилийн дотор унаж халзарч байна ямар эмчид хандах вэ туслаач

мийгаа (зочин)

гайхалтай маш их таалагдаж байна
баярлалаа

buya (зочин)

mash ix taalagdlaa saixan zowlogoo bna.

lolita (зочин)

yuun roman shig ih ym bichtsiin beee

Зочин

ymar shn ym bee thaank u soo much

oogii (зочин)

jiremsen hvn vsee budaj boplohgvi yu 4 sartai ymaa. manekvr bas bolohgvi ymuu ongoo aldad bn hapiu

suugii (зочин)

ih goe zovolgoonuud bnaa bayrlalaa

.•*thumbelina*•. (зочин)

complex medee bna shdee
thank you^^

bbbebe (зочин)

thank u very much:-)

Зочин

woow nad yag heregtei zuiluudiig bichsen bn tnx

June (зочин)

goy medeelel bna, neg zuil asuuh gsiin usnii manicure gdg ni usend sn uu muu yu? Medeej himiin bodistoi bolohoor todorhoi hemjeegeer muu bgaa l da, manai neg tanil manicure-g hiivel usnii butetsed nuluuldug muu shd gj bsn unen yum bolu?

h (зочин)

sain bn u minii us duhnii 2 talaarai halzraad bdag ymar arga hemjee avah uu

Зочин

dawgui ymaa. gehdee usiig erkhten gdg gj uu arai ugui bailgui dee

eegii (зочин)

thank you very much

амар жил (зочин)

миний үс өгзөг хүрдэг найзууд маань чиний үсны ургал зогсчихсон гэд байдаг юм урт үстэй болхыг хүсэж байна.

Сувд (зочин)

Баярлалаа сайхан зөвөлгөөнүүд бичсэнд. Асуух юм бна. Будахынхаа өмнө тос маск тавибал будагны оролт, тогтцонд нөлөөлөх үү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)